Эхлэл Мэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Индонезэд оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ
МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Индонезэд оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг, Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор Индонез, Филиппин улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн ач холбогдол болон айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай зарим түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны ихээхэн нөөц боломжууд бий бөгөөд харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, агаараар зорчигч болон ачаа тээвэрлэх шууд гарц нээх чиглэлээр яриа хэлэлцээ явуулж буйг дурдлаа. Дэлхийд хүн амын тоогоор 4 дүгээрт ордог, эдийн засгийн хүч чадал, бүс нутаг дахь нөлөө нь эрчтэй өсөн нэмэгдэж буй Индонез улсад анхаарал хандуулж, харилцаагаа идэвхжүүлэн, Элчин сайдын яамаа сэргээн нээсэн нь оновчтой шийдвэр болсныг иргэд хэлж, талархал илэрхийлж байв. Одоогоор тус улсад харьцангуй цөөн иргэд оршин суудаг хэдий ч хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг дэмжих замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг Гадаад харилцааны сайд хүслээ. Түүнчлэн иргэд ЭСЯ-наасаа шаардлагатай тусламж дэмжлэг авахын зэрэгцээ суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн сахих, хоорондоо байнга холбоотой, бие биедээ дэмтэй байж, үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалыг нь сургаж, өвлүүлэхэд анхааран хамтарч ажиллах, тус улс дахь Соёлын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцож, дэмжин ажиллахыг захилаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд тэд тус улс дахь олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад ажиллаж, их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байгаа нь монгол хүн дэлхийн аль ч улс оронд хариуцлагатай ажил, албан тушаал хаших хэмжээнд өндөр чадвартай, нэр хүндтэй байгааг харуулж буй бахдам жишээ болохыг сайд Б.Батцэцэг онцолж, тэдний ажил амьдралд амжилт, сайн сайхныг хүслээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим...

МэдээУлс төр

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын...

Мэдээ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО

Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000...

Мэдээ

24 МЕГА ТӨСЛИЙН ЗУРГАА НЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААН: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн...