Эхлэл Мэдээ WASHINGTON POST: Монголд Ерөнхий сайдын эсрэг өрнөсөн жагсаал Засгийн газрын хямралд хүргэж болзошгүй байна
МэдээУлс төр

WASHINGTON POST: Монголд Ерөнхий сайдын эсрэг өрнөсөн жагсаал Засгийн газрын хямралд хүргэж болзошгүй байна

Хуваалцах
Хуваалцах

Гадны хэвлэлүүдэд Монголд өрнөж буй “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын тухай мэдээллэсээр байна. Манай Можо Дижитал-ТВ эдгээр мэдээллийг цувралаар орчуулан хүргэх болно.

Associated Press агентлагийн мэдээ

Улаанбаатар, Монгол —Монгол Улсад Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаал ес дэх өдрөө үргэлжилж буй энэ үед 10 сарын настай Эвслийн Засгийн газар бутрах шинжтэй боллоо.

Засгийн эрх барьж буй гурван намын удирдлагууд пүрэв гаригт эвслийн гэрээгээ эргэн хэлэлцэхээр уулзаж байгаа талаар мэдээлжээ. Энэ нь эвслийн хамгийн том хүчин болох Монгол Ардын Нам хоёр дахь том эвслийн түншээ гаргахаар шийдвэрлэсний дараах өдөр тохиож байна.

МАН нь Ардчилсан Намыг эвслийн гэрээг зөрчсөн гэж буруутгасан бөгөөд тус намын зарим залуу гишүүд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцрохыг дэмжсэн нь уг шийдвэрт нөлөөлсөн байна.

Ардчилсан намын дарга бөгөөд Шадар сайд Лувсаннямын Гантөмөр “Би хэзээ ч намын гишүүдээ дуугүй байлгах бичигт гарын үсэг зураагүй. Би намынхаа ааш аягийг мэднэ” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр залуу гишүүдийн байр суурь нь намын нийт байр суурийг илэрхийлэхгүй гэж хэлжээ.

Ерөнхий сайдын хувь заяа баасан гаригт болох парламентын хуралдааны өмнө тодорхой бус хэвээр байна. Оюун-Эрдэнэ сүүлийн дөрвөн жил Ерөнхий сайдын албыг хашиж байгаа бөгөөд өмнө нь ч огцрох шаардлагуудыг давж гарч байсан удаатай.

Энэ удаагийн жагсаал нь Ерөнхий сайдын хүү тансаг хэрэглээтэй холбоотой мэдээллээс үүдэлтэй. Залуус давамгайлсан жагсагчдын хувьд энэ мэдээлэл нь төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн авлигын асуудалтай холбоотой олон жилийн бухимдлыг улам хүчтэй илэрхийлэх шалтгаан болжээ.

Монгол Улс нь Хятад, Оросын дунд оршдог, нягтрал багатай ч байгалийн баялгаар арвин улс юм. Хүйтэн дайны үед коммунист төртэй байсан бол ЗХУ задран унасны дараа ардчилсан тогтолцоонд шилжсэн.

Жагсагчдын үзэж байгаагаар, улсын ашигт малтмалын баялаг нь зөвхөн бизнес эрхлэгчид болон чинээлэг давхаргад ашиг болж байгаа бол олон монголчууд ядуурлын түвшинд амьдарсаар байна.

Өнгөрсөн оны 6-р сард болсон сонгуулийн үр дүнд МАН парламентын 126 суудлын 68-ыг эзэлсэн бөгөөд үүний дараа Эвслийн Засгийн газар байгуулагдсан. Ардчилсан нам 42 суудал, гурав дахь эвслийн гишүүн болох ХҮН нам 8 суудалтай юм.

Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/world/2025/05/22/mongolia-protests-prime-minister-resign/d875ccf2-36ec-11f0-9c9e-0db2d748bea7_story.html

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...