Эхлэл Мэдээ Times of India: Монголын залуус Ерөнхий сайдаа авлигын хэргээр огцрохыг шаардсаар байна
МэдээУлс төр

Times of India: Монголын залуус Ерөнхий сайдаа авлигын хэргээр огцрохыг шаардсаар байна

Хуваалцах
Хуваалцах

Гадны хэвлэлүүдэд Монголд өрнөж буй “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын тухай мэдээллэсээр байна. Манай Можо Дижитал-ТВ эдгээр мэдээллийг цувралаар орчуулан хүргэх болно.

Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд хэдэн зуун залуус жагсаал хийж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг авлигын хэргээр огцрохыг шаардаж байна. Энэхүү жагсаал хэд хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд залуучуудын дунд авлига, эдийн засгийн тэгш бус байдлын эсрэг ихээхэн эсэргүүцэл үүсчээ.

Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн тансаг төрлийн төрсөн өдрийн бэлгийн зураг олон нийтийн бухимдлыг ихэд хүргэсэн. Энэ нь Ерөнхий сайдын гэр бүлийн орлого Засгийн газрын албан тушаалтны орлогоос давсан гэсэн ойлголтыг төрүүлж, авлигын асуудлыг хурцатгалаа.

Амьдралын өртөг өсөж, инфляци сүүлийн жилүүдэд 9 хувьд хүрсэн нь залуусын амьдралд дарамт үүсгэж, ажил хөдөлмөртэй ч санхүүгийн хүндрэлийг нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайдын албаны хүмүүс түүнийг авлигын хэрэгт холбогдоогүй, энэхүү мэдээллийг “худал гүтгэлэг” гэж татгалзаж байна. Мөн авлигыг бууруулах, байгалийн баялгийн орлогыг шударга хуваарилах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа онцолжээ.

Нөхцөл байдлын улмаас Засгийн газрын талд орсон ахмад настнуудын эсэргүүцэл ч бий. Монголд сүүлийн жилүүдэд авлига, эдийн засгийн асуудлаар олон удаа жагсаал, эсэргүүцэл болсон бөгөөд 2022 онд нүүрс тээврийн хулгайтай холбоотой томоохон хэрэгт олон хүн баривчлагдаж байлаа. Одоо залуучууд илүү шударга ёс, ил тод байдал, ёс зүйн засаглалыг шаардаж байна.

Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ

Эх сурвалж: https://timesofindia.indiatimes.com/world/rest-of-world/young-mongolians-demand-pm-resign-over-corruption-claims/articleshow/121329035.cms

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...