Эхлэл Гадаад Японы Хөдөө аж ахуйн сайд “Би будаа худалдан авдаггүй” гэж ярьснаасаа болж огцорлоо
ГадаадМэдээ

Японы Хөдөө аж ахуйн сайд “Би будаа худалдан авдаггүй” гэж ярьснаасаа болж огцорлоо

Хуваалцах
Хуваалцах

Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это олон нийтийн бухимдлыг төрүүлсэн мэдэгдлийнхээ улмаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Шигэру Ишибад өнөөдөр гаргаж, хүсэлтийг нь хүлээн авсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сайд Это энэ долоо хоногийн эхээр “Дэмжигчдийнхээ өгсөн бэлгийн ачаар би хэзээ ч будаа худалдаж авч байгаагүй” хэмээн хэлсний дараа иргэдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Японы иргэд цагаан будааны хомсдол, үнийн огцом өсөлттэй тулгарч буй үед ингэж ярьсан нь шүүмжлэл дагуулав.

Түүний энэхүү хэлсэн үг болон огцорсон үйл явдал нь аль хэдийнэ олон нийтийн дэмжлэг буурч буй Ерөнхий сайд Ишибагийн тэргүүлсэн цөөнхийн Засгийн газарт дахин нэг сорилт учруулж болзошгүй байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The Herald, NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...