Эхлэл Гадаад Трамп Путинтай утсаар ярьсан ч энхийн яриа хэлэлцээ тодорхойгүй үлдэв
ГадаадМэдээ

Трамп Путинтай утсаар ярьсан ч энхийн яриа хэлэлцээ тодорхойгүй үлдэв

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил Украины дайныг “24 цагийн дотор дуусгана” гэж амласан. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр энхийн хэлэлцээ зөвхөн өөрийг нь болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “нүүр тулан уулзах үед” л шийдэгдэнэ гэж мэдэгдсэн.

Гэвч өчигдөр Трамп хоёр цаг гаруй утсаар Путинтэй ярьсны дараа байр сууриа өөрчилж, энхийн хэлэлцээ зөвхөн Украин болон Оросын хооронд, магадгүй Ромын Пап ламын оролцоотойгоор хийгдэх ёстой гэж мэдэгдэв.

Трамп өөрийн Truth Social хуудсанд бичихдээ, хоёр улс “нэн даруй” гал зогсоох хэлэлцээ эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч, Оросын талаас энэ талаар илүү болгоомжтой байр суурь илэрхийлжээ. Путин “ирээдүйн боломжит энхийн хэлэлцээрийн тухай санамж бичиг боловсруулахад бэлэн” гэдгээ хэлсэн байна.

Путин мөн дайны “үндсэн шалтгаанууд” буюу Украины Европтой ойртох эрмэлзлийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж онцолсон.

Хэрэв АНУ энхийн хэлэлцээний талбарыг орхих аваас, дайн дахь Украины байр суурь эрсдэлд орж болзошгүй. Учир нь АНУ-ын цэргийн болон тагнуулын тусламжгүй үлдэх нь Оросын хувьд давуу талтай байж болох юм.

Энэ байдал Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн санааг ч зовоож байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...