Эхлэл Гадаад Жо Байденд хүнд хэлбэрийн хорт хавдар оношлогджээ
ГадаадМэдээ

Жо Байденд хүнд хэлбэрийн хорт хавдар оношлогджээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэр (Gleason 9) оношлогдсон тухай түүний хувийн албанаас мэдээллээ. Уг хавдар нь ясанд тархсан байгаа хэдий ч гормонд мэдрэмтгий шинжтэй тул эмчилгээний боломж байгаа хэмээн эмч нар үзэж байна.

82 настай Байден нарийн шинжилгээ хийлгэж, үр дүнд нь түрүү булчирхайн жижиг зангилаа илэрч, хавдрын онош батлагджээ. Одоогоор Байден болон түүний гэр бүл эмч нартайгаа хамт эмчилгээний сонголтуудыг хэлэлцэж, тэрээр Делавэр мужийн Уилмингтон дахь гэртээ байгаа юм.

Эмч нарын тайлбар:

Түрүү булчирхайн хавдар нь өндөр настай эрчүүдийн дунд нийтлэг тохиолддог. Gleason 9 оноо гэдэг нь хамгийн хүнд хэлбэрийг илтгэдэг боловч гормонд мэдрэмтгий тохиолдолд хяналттай байлгах боломжтой байдаг.

Жо Байден 2024 оны 2-р сард хийлгэсэн ерөнхий үзлэгт “ерөнхийдөө эрүүл” гэсэн дүгнэлт гарч байсан бөгөөд уг хавдар энэ хугацааны дараа илэрсэн байна.

Эх сурвалж: CNN

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...