Эхлэл Мэдээ Дэлхийн улс орнууд “Номын баяр”-аа хэрхэн зохион байгуулдаг вэ?
Мэдээ

Дэлхийн улс орнууд “Номын баяр”-аа хэрхэн зохион байгуулдаг вэ?

Хуваалцах
Хуваалцах

Монголд “Номын баяр” гэхээр зохиолч, яруу найрагч, хэвлэлийн компаниуд нийслэлийн төв талбайд асар түрээслэн, гарын үсэгтэй номоо борлуулдаг уламжлалтай. Харин зохион байгуулагчид оролцогчдоос номоо хямдруулахыг шаардах нь түгээмэл бөгөөд асрын төлбөр ч зохих зардал шаарддаг. Харин олон улсад номын баярууд үүнээс нэлээд өөр бүтэц, зорилготой зохион байгуулагддаг юм байна.

Хамгийн том номын зах зээл-Франкфуртын номын үзэсгэлэн (Герман)

Дэлхийн хамгийн том номын арга хэмжээ болох Франкфуртын үзэсгэлэн нь зохиолчид бус харин хэвлэлийн компани, эрх олгогчид, агентуудын уулзалт, хэлэлцээний төв болдог. Арилжаа, эрх шилжүүлэлт гол зорилго бөгөөд олон нийтэд нээлттэй өдөр ч борлуулалт нь хоёрдогч ач холбогдолтой байдаг.

Лондонгийн номын үзэсгэлэн (Их Британи)

Мэргэжлийн оролцогчдод чиглэсэн энэхүү үзэсгэлэнгийн үеэр зохиолчид өөрсдийгөө хэвлэлийн агентлагт сурталчилдаг. Харин номын худалдаа нь энэ арга хэмжээний гол цөм биш.

Brooklyn Book Festival (АНУ)

Энэхүү наадам нь уншигч, зохиолчийн шууд харилцаанд төвлөрдгөөр онцлог. Ном уншлага, хэлэлцүүлэг, үнэгүй арга хэмжээнүүд өрнөдөг. Индепендент хэвлэлийн газрууд, хуучин номын худалдаачид идэвхтэй оролцдог нь уншигчдын сонирхлыг татдаг.

Furuhon Matsuri – Хуучин номын наадам (Япон)

Японд хуучин номын наадмыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд цэвэрхэн, өндөр чанартай номыг хямд үнээр цуглуулагчдад санал болгодог. Энэ нь тусгай соёл болон хөгжжээ.

Скандинавын орнууд – Соён гэгээрэл давамгайлсан арга хэмжээ

Норвеги, Исланд зэрэг орнуудад номын баяр нь худалдаанаас илүү унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Улсын дэмжлэгтэй, хүүхэд залуусын оролцоог дэмжсэн хөтөлбөрүүд зонхилдог.


О.Дүүрэнжаргал


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
LiveМэдээ

Бясалгалын цаг…🌿 (5 минут)

🎧Энэхүү бичлэгийг сонсохдоо: 🧘‍♀️Өөрт тухтай байрлалд сууж, хэвтэж болно. 🫁Амьсгалаа 3 удаа...

МэдээУлс төр

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд...

МэдээУлс төр

Л.МӨНХБАЯСГАЛАН: Би боловсролгүй…

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАН: Би боловсролгүй…. Тийм ээ, би дотоод, гадаадад явж олон...

Мэдээ

Есдүгээр сард цаг агаар тогтворгүй, бороо, нойтон цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх есдүгээр сарын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх...