Эхлэл Гадаад Өмнөд Солонгост буфетүүд эргэн сэргэж байна
ГадаадМэдээ

Өмнөд Солонгост буфетүүд эргэн сэргэж байна

Хуваалцах
Хуваалцах

2020-аад оны эхээр омакэсэ маягийн өндөр үнэтэй, цөөн порцтой хоолны трэнд хүчээ авч, Солонгосын буфет ресторанууд хүнд үеэ туулсан. Гэвч 2025 онд байдал эрс өөрчлөгдөв.

Солонгосын Suwon хотод 30 настай эмэгтэй Чо Ха-ын улирлын “гүзээлзгэнэтэй” буфетэд 1.5 цаг дугаарлан зогссон нь энэ эргэн сэргэлтийн илрэл.

Өнөөдөр буфетүүд эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, олон хүнтэй өдрийн хоолны найдвартай сонголт болон хувирч байна.

CJ Foodville-ийн VIPS болон E-Land-ын Ashley Queens зэрэг буфет сүлжээний салбаруудын тоо, орлого өсчээ. Тухайлбал, Ashley Queens 2025 онд 40 тэрбум вон буюу 70%-ийн өсөлттэй ажилласан бол VIPS ч мөн борлуулалтаа 7.8%-иар нэмэгдүүлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, инфляцтай үед хүмүүс олон төрлийн танил хоол идэх нь амар тайвны мэдрэмж төрүүлдэг, мөн мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг хэмээн тайлбарлаж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The Korea Herald

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...