Эхлэл Мэдээ ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН 14.8 ХУВИЙГ ӨНЖМӨЛ ШАР ӨВСНИЙ ДУУДЛАГА ЭЗЭЛЖ БАЙНА
Мэдээ

ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН 14.8 ХУВИЙГ ӨНЖМӨЛ ШАР ӨВСНИЙ ДУУДЛАГА ЭЗЭЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.16/ байдлаар объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдснээс 310 буюу 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 246 удаа буюу 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолджээ.

Харин он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га талбай, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданаар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 175 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 44 хүн, 10 автомашин, нийт 219 хүн, 24 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тус түймрийн урд, зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулан, түймрийн баруун талд 5км орчим газрыг цурамд оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...