Эхлэл Гадаад АНУ: Хятадын нарны инвертер, батерейнаас тагнах төхөөрөмж илэрч болзошгүй
ГадаадМэдээ

АНУ: Хятадын нарны инвертер, батерейнаас тагнах төхөөрөмж илэрч болзошгүй

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын эрчим хүчний мэргэжилтнүүд Хятадад үйлдвэрлэсэн зарим нарны инвертер, батерей дотор нуусан холбооны төхөөрөмжүүд илэрсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлаа дахин үнэлж эхэллээ.

Эдгээр инвертер нь нарны зайнууд, салхин турбин, цахилгаан машин цэнэглэгч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжүүдийг цахилгаан сүлжээнд холбох чухал үүрэгтэй. Уг нь тэдгээрт алсаас тохиргоо хийх боломжийг олгох зориулалтын сүлжээний холболт байдаг. Гэвч АНУ-ын мэргэжилтнүүд эдгээр төхөөрөмжийг задлан шалгах явцдаа баримт бичигт тэмдэглэгдээгүй, нууц холбооны хэрэгслүүд — тухайлбал гар утасны сүлжээ ашигладаг жижиг төхөөрөмжүүд — илрүүлжээ.

Эдгээр “нууц” төхөөрөмжүүд нь:

  • Төхөөрөмжийг алсаас хянах, унтраах эсвэл тохиргоог нь өөрчлөх боломжтой
  • Гал хамгаалалт (firewall)-ыг тойрон гаднаас мэдээлэл дамжуулах боломжтой
  • Цахилгаан сүлжээнд саатал, гэмтэл, бүр их хэмжээний тасалдал үүсгэж болзошгүй

Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга асан Майк Рожерс:

“Хятад улс барууны дэд бүтцийг эмзэг байдалд оруулахыг зорьдог. Инвертерүүдийн өргөн хэрэглээ нь бидний хамгаалалтгүй хэсгийг нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.

Харин Вашингтонд байрлах Хятадын ЭСЯ мэдэгдэл гаргаж,

“Үндэсний аюулгүй байдлыг хэт өргөсгөж, Хятадын дэд бүтцийн ололт амжилтыг гутааж байна” гэж няцаасан байна.

Одоогоор хичнээн төхөөрөмжид ийм “холбооны төхөөрөмж” нуусан байгааг тодорхойлоогүй байна. Гэсэн ч мэргэжилтнүүд энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй ноцтой асуудал гэж анхааруулж байна.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...