Эхлэл Гадаад Билл Гэйтс 2045 он гэхэд ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана
ГадаадМэдээ

Билл Гэйтс 2045 он гэхэд ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Хуваалцах
Хуваалцах

Майкрософт компанийн хамтран үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2045 он гэхэд 200 тэрбум ам.доллар буюу үндсэндээ бүх хөрөнгөө буяны үйлсэд зориулахаа мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ хандив нь эмзэг бүлгийнхний амь насыг аврах, амьдралыг нь сайжруулахад зориулагдана.

Гэйтсийн мэдээлснээр, энэхүү дэмжлэг нь тэжээлийн дутагдлаас шалтгаалсан эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчнөөс сэргийлэх, ядуурлыг арилгах зорилготой. Тэрээр сүүлийн 25 жилд Гэйтсийн сангаараа дамжуулан 100 тэрбум ам.доллар хандивласан бөгөөд энэ хэмжээг ирэх 20 жилд хоёр дахин өсгөнө гэжээ.

Мөн тэрээр АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудын буяны болон хөгжлийн тусламж буурч байгааг онцолж, хувийн сангуудын дэмжлэг хангалтгүй байгааг дурдсан юм.

Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Билл Гэйтс: Бидний хийж чадах зүйл хязгаартай хэдий ч хамгийн ихийг хийж байгаагаа харуулна” хэмээн онцоллоо. Гэйтсийн энэхүү шийдвэр нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, буяны үйл ажиллагаанд шинэ уур амьсгал оруулж болзошгүй байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...