Эхлэл Мэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна
МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Испанийн Хаант Улсын Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Ландалусе Хосе Игнасиотой уулзалт хийлээ.

Талууд хоёр улсын гадаад бодлого, тэргүүлэх зорилтоор санал солилцож, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Испанийн харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад хууль тогтоох байгууллагаас дэмжиж ажиллахаар тохиролцлоо. Сайд Б.Батцэцэг УИХ дахь Монгол, Испанийн найрамдлын бүлэг 2025 оны 1 дүгээр сард шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, Испанийн Ерөнхий Кортест Испани, Монголын бүлэг байгуулагдана хэмээн найдаж буйгаа онцоллоо. Мөн уулзалтын үеэр хоёр улсын улс төрийн харилцааг өргөжүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, томоохон зорилтуудын талаар танилцууллаа. Тухайлбал, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд онцолж, үүнийг хууль тогтоох байгуулагын зүгээс дэмжих, холбогдох байнгын хороод хооронд харилцаа тогтоож, харилцан туршлага солилцох, холбогдох гишүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...