Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР БӨХИЙН ӨРГӨӨНД 9 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР БӨХИЙН ӨРГӨӨНД 9 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс Нуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Наймд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв. Аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Ч.Бээжин аваргын үр хүүхдүүдээс “Уран барилдаан”-ы шагналыг улсын харцага Б.Зоригтбаатарт, улсын аварга Д.Сумъяабазар “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт тус тус гардууллаа. Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны 13:00 цагаас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...