Эхлэл Гадаад ХЯТАД: Дэлхийн анхны торийн цөмийн реактор амжилттай ажиллаж эхэллээ
ГадаадМэдээ

ХЯТАД: Дэлхийн анхны торийн цөмийн реактор амжилттай ажиллаж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Хятад улс анхны торийн цөмийн реакторыг амжилттай ажиллуулж эхэллээ. Энэ нь Ганьсу мужийн Үвэй хотын Хуншагаан аж үйлдвэрийн бүсэд байрлах бөгөөд Шанхайн Хэрэглээний Физикийн Хүрээлэнгийн (SINAP) судлаачид бүтээсэн юм.

Гол үзүүлэлтүүд:

  • Нэршил: TMSR-LF1
  • Дулааны хүчин чадал: 2 мегаватт
  • Түлшний төрөл: Торийн суурьтай түлш
  • Онцлог: Реакторыг зогсоолгүйгээр түлш нэмэх технологи нэвтрүүлсэн, дэлхийд анх удаа

Энэхүү реактор 2023 онд анхны ажиллагаанд орж, 2024 онд бүрэн чадлаар ажиллаж эхэлсэн бол 2025 онд ажиллаж байх үедээ түлшээ амжилттай нэмж чадсан нь цөмийн эрчим хүчний түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

Давуу талууд:

  • Аюулгүй байдал өндөр: Орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар ослын эрсдэл багассан
  • Торийн түлшний нөөц: Дэлхийд уранаас илүү тархалттай бөгөөд хаягдал багатай
  • Үр ашигтай ажиллагаа: Зогсолтгүй ажиллах боломжтой
  • Өндөр температурын хүчин чадал: Илүү үр дүнтэй цахилгаан үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн хэрэглээтэй

Хятад улс энэхүү амжилтад тулгуурлан 60 МВт хүчин чадалтай, илүү том торийн реакторыг 2025 оноос барьж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд бүрэн ажиллагаанд оруулахаар зорьж байна.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: South China Morning Post, Wikipedia, DiscoveryAlert Australia

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...