Эхлэл Гадаад Жүжигчин Гвинет Пэлтроу хоолны “хатуу дэглэм”-ээс татгалзаж, талх, гоймон идэж эхэлжээ
ГадаадМэдээ

Жүжигчин Гвинет Пэлтроу хоолны “хатуу дэглэм”-ээс татгалзаж, талх, гоймон идэж эхэлжээ

Хуваалцах
Хуваалцах

Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу олон жилийн турш дагаж мөрдсөн хоолны дэглэмээ орхиж, дахин талх, гоймон, бяслаг зэрэг хүнсийг хэрэглэж эхэлснээ ярьжээ.

Тэрээр “Би нэг хэсэг макробиотик хооллолт руу хэт гүн орсон. Энэ бол маш эрүүл хооллох сонирхолтой үе байсан,” хэмээн ярьсан байна. Пэлтроу аав нь хоолойн хорт хавдартай болсноос хойш эрүүл мэнд, хоол хүнсийг гүнзгий сонирхож эхэлжээ. Түүний хэлснээр макробиотик дэглэм нь Японы уулын нутгийн уламжлалт хооллолттой төстэй бөгөөд загас, хүнсний ногоо, будаа зонхилдог, элсэн чихэр, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэнэ. “Би хэтэрхий хатуу баримталсан. Тэгэхэд би маш сайхан мэдрэмж авч байсан болохоор гэр бүл, найз нөхдөдөө заавал түгээх ёстой гэж боддог байлаа” хэмээн хуваалцжээ. Гэвч сүүлийн үед нас нэмэгдэхийн хэрээр бие махбодь, үрэвслийн асуудлууд үүсэж, нөхцөл байдал “илүү төвөгтэй” болжээ. Тиймээс нөхөр Брэд Фалчукын хамт хатуу дэглэмд орсон ч одоо бага зэрэг залхаж эхэлсэн тухайгаа ч илэрхийлжээ. “Би одоо дахин исгэлэн талх, жаахан бяслаг, гоймон идэж байна… ингэснээр би өөрийгөө илүү тайван, сэтгэл хангалуун мэдэрч байна,” хэмээн ярьсан байна.

Их Британийн Хоол зүйчдийн холбооны төлөөлөгч, мэргэжлийн хоол зүйч Прия Тью түүний энэ алхмыг эерэг хэмээн үнэлж “Ийм хатуу дэглэмээс гарч, илүү тэнцвэртэй хооллолт руу шилжиж буй нь сайшаалтай,” хэмээжээ.

Гвинет Пэлтроу Холливудын тайзнаас хэсэгтээ хөндийрөөд байсан ч тун удахгүй жүжигчин Тимоти Шаламетай хамт “Marty Supreme” нэртэй спорт, action төрлийн кинонд эргэн ирэхээр төлөвлөж буй ажээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: ВВС

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...