Эхлэл Гадаад БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэргийн яллагдагчаар татагджээ
ГадаадМэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэргийн яллагдагчаар татагджээ

Хуваалцах
Хуваалцах

БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг авлигын хэргээр яллагдагчаар татсанаа мэдэгдлээ. Гэсэн ч түүнийг одоогоор хорьж саатаагаагүй байна. Прокуроруудын мэдээлснээр, Мүн Жэ Ин нь 2018 оны наймдугаар сараас хоёр жилийн хугацаанд хууль тогтоогч асан хүний үүсгэн байгуулсан агаарын тээврийн компаниас нийт 210 сая вон (ойролцоогоор 147,000 ам.доллар)-ыг хахууль хэлбэрээр авсан гэж буруутгагдаж байгаа аж. Тухайн мөнгийг түүний охины хуучин нөхөрт уг компанийн удирдах албан тушаал өгч, цалин болон бусад хэлбэрээр олгосон хэмээн дурджээ. Мөн хууль тогтоогч асан хүнийг ч авлига болон холбогдох бусад зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Түүнийг Мүн Жэ Иний засаг захиргааны үед төрийн харьяа агентлагийн даргаар томилж байсан бөгөөд Хойд Солонгостой хамтын ажиллагааг дэмжих зорилготой нислэгийн үйлчилгээг эхлүүлэхэд төрийн дэмжлэг шаардлагатай байсан гэж прокурорууд мэдэгдэв. Мүн Жэ Иний охин болон хуучин хүргэн хүүд ял төлөвлөхөөс түдгэлзсэн ч хэргийг түр түдгэлзүүлсэн ял оноосон байна. Энэхүү хэрэгт 2021 онд иргэний хөдөлгөөнөөс гаргасан гомдлын дагуу мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд Мүн Жэ Ин прокуроруудын байцаалтад ирэхгүй байгаа аж. Мүн Жэ Иний бүрэн эрх 2022 онд дууссан ч тэрбээр Ардчилсан намын дэмжигчид дунд өндөр нэр хүндтэй хэвээр байгаа юм. Түүнийг яллагдагчаар татаж буйг 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон үзэж, зарим намын гишүүд нь прокуроруудын үйлдлийг шүүмжилж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...