Эхлэл Гадаад Шекспирийн анхны хэвлэлийн ховор цуглуулга 6 сая ам.доллар хүрч магадгүй
ГадаадМэдээ

Шекспирийн анхны хэвлэлийн ховор цуглуулга 6 сая ам.доллар хүрч магадгүй

Хуваалцах
Хуваалцах

Уильям Шекспирийн бүтээлүүдийн анхны дөрвөн хэвлэлийн иж бүрдэл дуудлага худалдаагаар 6 сая ам.доллар (4.5 сая фунт стерлинг) хүрч болзошгүй байна. Энэхүү ховор цуглуулгыг ирэх сарын 23-нд Sotheby’s дуудлага худалдааны танхим анх удаа нэг багц болгон худалдаанд гаргах гэж байна.

Дуудлага худалдаанд тавигдах энэхүү цуглуулгад Шекспирийн бүтээлүүдийн анхны (1623), хоёр дахь (1632), гурав дахь (1664), дөрөв дэх (1685) хэвлэлүүд багтаж байгаа бөгөөд энэ нь 1989 оноос хойш нэг дор худалдаалагдаж буй анхны тохиолдол юм. Sotheby’s энэхүү мэдээллийг Шекспирийн 461 жилийн ойд зориулан энэ долоо хоногт зарласан байна. Эдгээр “Фолио”-нууд нь Шекспирийн 18 жүжгийг хадгалж үлдсэн түүхэн ач холбогдолтой хэвлэлүүд бөгөөд уран зохиол, ном цуглуулагчдын дунд асар өндөр үнэ цэнэтэйд тооцогддог.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...