Эхлэл Гадаад Дэлхийн шүрэн хадны 84 хувь нь урьд байгаагүй хүчтэй цайралтад өртжээ
ГадаадМэдээ

Дэлхийн шүрэн хадны 84 хувь нь урьд байгаагүй хүчтэй цайралтад өртжээ

Хуваалцах
Хуваалцах

2023 оноос хойш дэлхий даяар шүрэн хадны 84 хувь нь урьд хожид байгаагүй цар хүрээтэй, хүчтэй цайралтад өртжээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон Эль Ниньогийн нөлөөгөөр далайн усны температур хэт халах болсонтой холбоотой. Ус хэт халснаар шүрэн хаднууд шим тэжээл өгдөг замагнаасаа салах бөгөөд энэ нь тэднийг өнгө алдсан, амьдрах чадваргүй болгодог цайралтын гол шалтгаан юм.

Энэ нь 1998, 2010 болон 2014–2017 оны дэлхийн шүр цайралтын тохиолдлуудаас илүү өргөн цар хүрээтэй бөгөөд ноцтойд тооцогдож байна. Түүхэнд анх удаа Индонезийн Раджа Ампат, Улаан тэнгисийн Акаба булан зэрэг халуунд тэсвэртэйд тооцогддог бүсүүд хүртэл цайралтад өртжээ. Австралийн Их шүрэн хад гэхэд сүүлийн 9 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа цайрч байна.Шүрэн хаднууд нь далайн амьтдын 25 орчим хувийг тэтгэж, дэлхийн хэмжээнд ойролцоогоор нэг тэрбум хүний амьжиргаанд нөлөөлдөг тул экосистемд учирч буй хохирол асар их юм. Зарим бүс нутагт шүрэн хадны хорогдол 20–90 хувьд хүрсэн байна.

АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын удирдах газар (NOAA) нөхцөл байдлын ноцтой байдлыг харгалзан шүр цайралтын анхааруулгын системээ өргөжүүлжээ. Гэсэн ч мэргэжилтнүүд энэ нь түр зуурын арга хэмжээ гэдгийг онцолж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаануудтай яаралтай тэмцэх шаардлагатайг сануулж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:The Guardian, Reuters, AP News

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...