Эхлэл Гадаад Хятадын тал АНУ-аас захиалсан Boeing онгоцнуудаа тарифын улмаас буцааж эхэллээ
ГадаадМэдээ

Хятадын тал АНУ-аас захиалсан Boeing онгоцнуудаа тарифын улмаас буцааж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Хятадын Засгийн газар АНУ-аас захиалсан Boeing компанийн онгоцнуудаа буцааж эхэлжээ. Энэ нь хоёр улсын хоорондын худалдааны маргаан ширүүсч, харилцан өндөр тариф ноогдуулсны үр дүн юм. АНУ Хятадын бараанд 145 хувийн тариф тогтоосны хариуд Хятад улс АНУ-ын бүтээгдэхүүнд 125 хувийн тариф оноосон байна.

Xiamen Airlines-д нийлүүлэхээр төлөвлөж байсан дор хаяж хоёр ширхэг Boeing 737 MAX загварын онгоцыг АНУ-д буцаан илгээсэн бөгөөд цаашид 50 орчим онгоцны захиалга цуцлагдаж болзошгүй байна. Boeing компанийн зүгээс эдгээр онгоцнуудыг өөр орнуудад борлуулах боломж хайж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд эрэлт их байгаа хэмээн мэдэгджээ. Энэ нөхцөлд Европын Airbus компанийн хувьд Хятадын зах зээлд илүү давуу байр суурь эзлэх боломж бүрдэж байна. Boeing компанийн хувьд 2025 оны эхний улиралд алдагдлаа бууруулж, 31 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн жилийн 355 сая ам.долларын алдагдлаас эрс багассан үзүүлэлт болжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:The Guardian, Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...