Эхлэл Мэдээ Гаалийн төв лаборатори БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагын хяналтын шатны давтан үнэлгээнд оржээ
Мэдээ

Гаалийн төв лаборатори БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагын хяналтын шатны давтан үнэлгээнд оржээ

Хуваалцах
Хуваалцах

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори нь энэ сарын 18-21-ний өдрүүдэд олон улсын итгэмжлэлийн байгууллага болох ILAC (International Laboratory Accreditation Cooperation)-ын гишүүн БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-н хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн эрхээ үргэлжлүүлэн баталгаажууллаа. Гаалийн төв лаборатори нь уул уурхайн хүдэр, баяжмал, нүүрс, газрын тос зэрэг нийт долоон нэр төрлийн бүтээгдэхүүний 35 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд CNAS-ын итгэмжлэлийн эрхээ амжилттай сунгаснаар Гаалийн төв лабораторийн хийсэн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч, Монгол Улсаас экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа болон зардлыг бууруулах, бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн болон Тохирлын үнэлгээний үндэсний итгэмжлэлийн төвийн төлөөллүүдээс бүрдсэн үнэлгээний баг Гаалийн төв лабораторид хийгдэж буй магадлан шинжилгээ, түүнтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо, баримт бичгийн хөтлөлт болон техникийн тайлангууд, орчин нөхцөл зэргийг газар дээр нь шалгаж, дэлгэрэнгүй танилцаж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Гаалийн төв лаборатори нь олон улсын чанар, стандартад нийцсэн, итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээний шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийг лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...