Эхлэл Мэдээ Зохистой хооллолт, эрүүл ахуйн боловсрол дээшилснээр нийгмийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжирна гэв
МэдээУлс төр

Зохистой хооллолт, эрүүл ахуйн боловсрол дээшилснээр нийгмийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжирна гэв

Хуваалцах
Хуваалцах

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлого болон Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.04.23) Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байгууллагын төлөөлөгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаварын үнэлгээ 32.5 хувь буюу ийм хэмжээний хэрэгжилттэй гэсэн дүн гарсан байна. Дэлхийн улс орнууд, нийгмийн бүх салбарууд эдүгээ “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчим бүхий “Нэг дэлхийн, нэг эрүүл мэнд” үзэл санаанд нэгдэж байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулахын төлөө хамтын хүчин чармайлт гаргаж байгаад Монгол Улсын хуулийг нийцүүлэх, хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаа хангагдаагүй, зохисгүй хэрэглээ, шим тэжээлгүй хоол хүнснээс үүдэн хүн гарч буй сөрөг үр дагаваруудыг багасгах, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, импорттой холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зэрэг нөхцөл шаардлага бий болсныг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм. Мөн хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх, тандан судалгааг өргөжүүлж, тогтмолжуулах, зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо, баталгаажуулалт, хяналт-зохицуулалтын механизмыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгцээ тулгамдаж буйг дурдав.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хүнсний сүлжээ”, “хүнсний баталгаат байдал”, “хүнсний эрүүл ахуй” зэрэг нэр томьёоны өөрчлөлт, байгаль орчны эрүүл ахуйн харилцан шүтэлцээг хангахтай холбоотой зохицуулалт, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, боловсруулалтын болон түгээлтийн үйл явцад тавигдах стандарт, шаардлага, тэдгээрийн хяналт, удирдлага, тандан судалгааны цаглавар, хүний нөөц, сургалт сурталчилгаатай холбоотой зохицуулалтууд туссан байна. Хууль батлагдсанаар хүнсний чиглэлийн судалгаа, шинжилгээ тогтмолжиж, тэдгээрийн үр дүнд суурилсан төрийн бодлого хэрэгжих, тасралтгүй шинэчлэгдэн сайжрах боломж бүрдэх юм. Мөн бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт баталгаажуулалтын тогтолцоо бүрдэж, шинжлэх ухааны үндэслэлтэй, стандарттай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа хөгжиж, иргэд, олон нийтийн хоол хүнс, шим тэжээлийн тухай болон зохистой хооллолт, эрүүл ахуйн боловсрол дээшилснээр нийгмийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжирна гэж ажлын хэсэг үзсэн байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5709 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

Мэдээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээӨв соёл

ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОНО

Аргын тооллын 06-р сарын 11-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-нд өдөр...