Эхлэл Гадаад Сансрын зочид буудал “Voyager Station” 2027 онд ашиглалтад орно
ГадаадМэдээ

Сансрын зочид буудал “Voyager Station” 2027 онд ашиглалтад орно

Хуваалцах
Хуваалцах

Дэлхийн анхны сансрын зочид буудал болох “Voyager Station”-ийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг төслийг “Above: Space Development Corporation” (хуучнаар “Orbital Assembly Corporation”) хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 400 зочин, 112 ажилтныг хүлээн авах хүчин чадалтай байх ажээ.

Сансрын станц нь сарны таталцлын хэмжээтэй тэнцэхүйц хиймэл таталцлыг үүсгэхээр эргэх бүтэцтэй байхаар төлөвлөгдөж байгаа нь зочдод илүү тухтай, аюулгүй орчинг бүрдүүлэх юм.

“Voyager Station” дараах тав тухыг санал болгоно:

  • Ресторан, баар, кино театр
  • Спа, фитнес төв
  • Тоглолтын танхим
  • Мөн тусгай сургалтад хамрагдсаны дараа зочдод сансрын алхалт хийх боломжийг олгоно.

Барилгын ажлыг 2026 онд эхлүүлэх бөгөөд хөрөнгө оруулалт хангалттай бүрдсэн тохиолдолд 2027 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Wikipedia, Hotel Management Network, New Atlas, voyagerstation.com

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...