Эхлэл Мэдээ Ч.ЛОДОЙСАМБУУ: Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ
МэдээУлс төр

Ч.ЛОДОЙСАМБУУ: Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ: Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ. Монгол улс, үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах нь Монгол төрийн эхний үүрэг байх ёстой. Энэ асуудал маргааш Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор орно. Анхаарууштай. Импортын гурилд буцаад гаалийн албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжинэ. Талх, шөлнийхөө гурилыг ядаж бусдаас гуйдаггүй байя.

Засгийн газраас байгалийн баялгаа бартерддаг болох санал гаргасныг эсэргүүцэж байгаа. Их хурлаар хэлэлцэж эхэлсэн “Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Б.Түвшин нарын санаачилсан хуулийн төслийг дэмжиж Ардчилсан намын бүлгийн 30 гаруй гишүүд хамтарч өргөн барихаар гарын үсэг зураад байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал энэ долоо хоногт Их хурлаар орж ирж байна. Хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл би ажлын хэсгийг ахалж хэвлэлийг хянах, контент бүтээгчдийг савны гадуур орхисныг засах тал дээр ажиллана. О.Алтангэрэл сайдад төслөө буцааж татаад засах боломж бас бий. Энэ улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаажуулахгүй юм бол ийм хууль хэрэггүй гэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...