Эхлэл Гадаад Бээжин: Хүн, робот хамтдаа хагас марафонд уралдлаа
Гадаад

Бээжин: Хүн, робот хамтдаа хагас марафонд уралдлаа

Хуваалцах
Хуваалцах

БНХАУ-д дэлхийн анхны хүн төрхт (humanoid) роботууд болон хүн оролцсон хагас марафон өчигдөр Бээжинд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Хятадын их сургуулиуд, технологийн компаниудад бүтээсэн хоёр хөлт 20 робот хүнтэй зэрэгцэн 21 км зам туулсан байна. Роботуудыг тусдаа замаар, минут тутамд нэгээр, хажууд нь хүний хамт хянаж гүйлгэжээ.

Тэмцээний дүрэм: Зөвхөн хөлтэй (дугуйгүй) робот оролцох,

Бие эсвэл баттерей солигдвол 10 минутын торгууль,

3.5 цагийн дотор барианд орох шаардлагатай байв.

Тиангонг Ультра хэмээх робот 21 км замыг 2 цаг 40 минутад туулж ялагч болжээ. Зарим робот хүн шиг жигд алхаж чадсан бол зарим нь эхлэл дээрээ бүдэрч унасан байна.

Зорилго нь Хятадын роботын технологийг олон нийтэд танилцуулах, хөгширч буй нийгэмд ирээдүйд роботын дэмжлэгийг нэмэгдүүлэх тухай үзэл санааг таниулах явдал байв.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...