Эхлэл Мэдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МэдээУлс төр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.04.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав.

Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй талаарх Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан энэхүү асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон.Хууль тогтоолын эцсийн найруулагыг байнгын хороод бэлтгэж, УИХ-д танилцуулахад бэлэн болсон учир зарим хуулийн эцсийн найруулагыг сонсоод өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил эхэллээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

ӨНӨӨДӨР “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫН ӨДӨР

1965 оны 9 дүгээр сард болсон “Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах...