Эхлэл Гадаад Японд цагаан будааны үнэ 92 хувиар өсчээ
ГадаадМэдээ

Японд цагаан будааны үнэ 92 хувиар өсчээ

Хуваалцах
Хуваалцах

2025 оны гуравдугаар сард Японы хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн дүнгээр 3.2 хувиар өсч, инфляци дөрөв дэх сардаа дараалан 3%-иас дээш түвшинд хадгалагдлаа. Энэ нь Төв банкны 2%-ийн зорилтот түвшинг гурав дахь жилдээ давж буйг харуулж байна.

Цагаан будааны үнэ өмнөх оны мөн үеэс 92.1 хувиар өсч, 1971 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ. Мөн өдөр тутмын хэрэглээний хүнс болох онгири (будаатай бөмбөлөг) 15 хувиар, ресторан дахь суши 4.7 хувиар үнэ нь өсчээ.

Энэхүү үнийн огцом өсөлтийн гол шалтгаан нь хэт халуун уур амьсгал, бордооны өртөг өссөн, аялал жуулчлалын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Засгийн газар үнэ тогтворжуулах зорилгоор улсын нөөцөөс 210 мянган тонн будаа зах зээлд нийлүүлсэн ч хангалттай үр нөлөө үзүүлж чадахгүй байж болзошгүй байна.

Ийнхүү инфляцийн өсөлт нь Японы Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр, өрхийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөхцөл байдалд дарамт үзүүлсээр байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...