Эхлэл Мэдээ НИЙТ НУТГИЙН 80 ОРЧИМ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА
Мэдээ

НИЙТ НУТГИЙН 80 ОРЧИМ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй.

Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төвийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...