Эхлэл Гадаад Шотландын Скай арлаас динозавруудын ул мөр олджээ
ГадаадМэдээ

Шотландын Скай арлаас динозавруудын ул мөр олджээ

Хуваалцах
Хуваалцах

Шотландын алслагдмал Скай арал нь нэгэн цагт динозаврууд чөлөөтэй алхаж, эргээр зугаалдаг газар байсныг хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Тус арлын Троттерниш хойгийн “Ханхүү Чарльзын Цэг” гэх газар 131 гаруй чулуужсан мөр илэрчээ. Эдгээр мөр нь 170–166 сая жилийн өмнө, Дундаж Юрийн галавын үед, халуун, дэд-экваторын уур амьсгалтай нуурын эрэг дээрх элсэрхэг хөрсөнд үлдсэн байв.

Эдинбургийн их сургуулийн палеонтологич Тон Блэйксли болон түүний багийнхан судалгаа хийж, гурван хуруутай хээтэй мөр нь махчин, хоёр хөл дээр явдаг теропод динозавр (магадгүй мегалозаврын төрөл зүйл) байсан бол, дугуй, асар том мөрнүүд нь урт хүзүүтэй өвсөн тэжээлт завроподынх болохыг тогтоожээ. Мөрийн хоорондын зай болон чиглэл зэргээс харахад эдгээр динозаврууд хаа нэг тийш яарахгүй, энгийнээр алхаж, тухтайгаар нуурын эргээр хэсүүчилж байсан бололтой. Судалгаагаар мөрнүүд тодорхой чиглэлд бус, тарамдсан хэлбэртэй байгаа нь энэхүү дүгнэлтийг баталж байна.

Энэ үе буюу 175–161 сая жилийн өмнөх Дундаж Юрийн галавын үед, Пангейа суперконтинент задарч, Атлантын далай нээгдэж, галт уулс идэвхтэй оргилж, дэлхийн уур амьсгал огцом өөрчлөгдсөн хүнд хэцүү цаг үе байв. Ийм нөхцөлд чулуужил үүсэх нь маш ховор учраас эдгээр мөрний нээлт нь шинжлэх ухаанд ховор олдвор болон бүртгэгдэж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Sciencenews.org

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...