Эхлэл Мэдээ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЦЭРГИЙН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИД ЧУУЛЖ БАЙНА
МэдээУлс төр

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЦЭРГИЙН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИД ЧУУЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч нарын ээлжит бага хурал АНУ-ын Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт зохион байгуулагдаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын дарга Жан Пьер Лакруа, НҮБ-ын ЕНБД-ын Цэргийн Зөвлөхийн үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Черил Пиерс нар хүчний командлагч нарыг хүлээн авч уулзлаа. Бага хурлаар НҮБ-аас өнөөгийн улс орны аюулгүй байдлын өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэл, бусад нөхцөл байдалтай холбоотойгоор энхийг сахиулах ажиллагаанд хийгдэх өөрчлөлтүүдийг оруулах талаар санал солилцож, ажиллагаануудын ерөнхий цагийн байдлын талаар мэдээлэл сонслоо.

Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны давуу тал, сорилт, боломж, аюул заналхийллийг үнэлэх, зөвлөлдөх, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна. Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат 2024 оноос үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Энэхүү НҮБ-ын ЭСА-ны командлагч нарын бага хурал нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн 5 дугаар сард ХБНГУ-д зохион байгуулагдах “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын чуулган”-ны өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...