Эхлэл Мэдээ Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа
МэдээУлс төр

Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2025.04.10) нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулаад, нийт гишүүний олонх буюу Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдана гэдгийг дурдав. Ингээд “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 53 гишүүн дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Уянга нар асуулт асууж, төсөл санаачлагч болон Хууль зүйн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Өмгөөллийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн дурдаад, өмгөөлөгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлагын талаар судалсан эсэхийг тодруулав. Өмгөөллийн тухай хуулийг өөрчлөх асуудал олонтаа хөндөгддөг гэдгийг Г.Уянгахишиг гишүүн хэлээд өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлтийн асуудал, шүүх хуралд прокурортой эн тэнцүү оролцох эрх зүйн орчин хангагдсан эсэхийг зайлшгүй эргэн харж, боловсронгуй болгох шаардлага бий, үргэлжлүүлэн ажиллана гэлээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 71 гишүүн дэмжин баталлаа.

Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу унасан саналыг босгохоор олон удаа горимын санал гаргаж, удаа дараа санал хураалган асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудалд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна” гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэсэн. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...