Эхлэл Мэдээ Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсэг хуралджээ
МэдээУлс төр

Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсэг хуралджээ

Хуваалцах
Хуваалцах

“Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” энэ сарын 08-ны өдөр Улаан-Үд хотноо болжээ.

Энэ удаагийн хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлан оролцсон бол Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн дэд сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Игорь Николаевич Зубов ахлан оролцлоо.

Хуралдааны эхэнд талууд хууль бус зэвсэг, галт хэрэгслийн худалдаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлт, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох талаар хэлэлцсэний зэрэгцээ хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар харилцан танилцуулга хийв. Түүнчлэн талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодис, сэтгэцэд аюултайгаар нөлөөлөх шинэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд цаашид харилцан шуурхай мэдээлэл солилцох, энэ төрлийн бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, тухайлбал, нисгэгчгүй агаарын техник технологи болон компьютерийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтэн, шүүхийн шинжилгээний шинжээч бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхийн зэрэгцээ талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах чиглэлийн холбогдох байгууллагад шууд харилцах чиг үүрэг бүхий алба хаагчийг харилцан томилох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. ​Энэ удаагийн хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл буюу Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Өвөрбайгалийн хязгаар, Алтай Улсын Дотоод хэргийн сайд нар тус тус оролцлоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...