Эхлэл Мэдээ Гааль: Экспорт 17.7 хувиар буурч, импорт 5.5 хувиар өслөө
Мэдээ

Гааль: Экспорт 17.7 хувиар буурч, импорт 5.5 хувиар өслөө

Хуваалцах
Хуваалцах

Гаалийн ерөнхий газар: 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2685.6 сая ам.доллар буюу 89.1 хувь;

сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 169.9 сая ам.доллар буюу 5.6 хувь;

ургамлын гаралтай бүтээгдэхүүн 35.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.0 хувийг эзэлж байна.

2025 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН ИМПОРТЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Импортоор нийт 2548.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 133.7 сая ам.доллараар буюу 5.5 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.5 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...