Эхлэл Гадаад Мьянмар: Эмнэлгийн салбар хүндрэлтэй байна
ГадаадМэдээ

Мьянмар: Эмнэлгийн салбар хүндрэлтэй байна

Хуваалцах
Хуваалцах


2025 оны 3-р сарын 28-нд Мьянмарын төв хэсэгт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт олон хүний амь насыг авч одсон бөгөөд эмнэлгийн салбар хүнд байдалд оржээ.

Цэргийнхний мэдээлснээр одоогийн байдлаар 3354 хүн амь үрэгдэж, 220 хүн сураггүй алга болоод байна.

Нурсан барилгуудын дороос хүмүүсийг хайх аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч амьд үлдсэн хүмүүсийг олох магадлал бага болжээ.

Гамшигт өртсөн бүс нутгийн олон эмнэлэг эвдэрч, бүрмөсөн сүйрсэн учир шархадсан болон өвчилсөн хүмүүсийг эмчлэх боломж хомс байна.

Удаан үргэлжилж буй иргэний дайнд оролцож буй Мьянмарын цэргийн засаглал болон ардчиллыг дэмжигч сөрөг хүчнүүд газар хөдлөлтийн дараа түр гал зогсоох шийдвэр гаргасан ч Nippon Foundation-ын тэргүүн Сасакава Ёохэй “хоёр тал санамсаргүй мөргөлдөөнд өртөх магадлал хэвээр байна” гэж анхаарууллаа.

Тэрээр өмнө нь гал зогсоох гэрээг зуучилж байсан бөгөөд энэ удаа ч мөн “сэргээн босголтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд гал зогсоох хугацааг сунгах нь туйлын чухал” хэмээн мэдэгдсэн байна.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...