Эхлэл Гадаад Ханши буюу Hanshi Jie нь Хятадын эртний баяруудын нэг
ГадаадМэдээ

Ханши буюу Hanshi Jie нь Хятадын эртний баяруудын нэг

Хуваалцах
Хуваалцах

Ханши баяр нь Хятадын эртний уламжлалт баяруудын нэг. Энэ өдөр хүмүүс гал түлж хоол хийхийг цээрлэж, зөвхөн урьдчилан бэлтгэсэн хүйтэн хоол иддэг заншилтай.

Энэхүү баярын үүсэл нь МЭӨ 770-476 оны хоорондох Жин улсын түүхтэй холбоотой. Домогт өгүүлснээр, Жин улсын ханхүү Чунь Эр цөлөгдөж байх үед үнэнч сайд Жэ Зытүй түүнд туслахын тулд өөрийн гуяны махыг огтлон өгчээ. Хожим нь Чунь Эр хаан ширээнд сууж (Жин Вэн Гун болсон) түүнийг шагнахыг хүссэн боловч Жэ Зытүй албан тушаалаас татгалзан, эхийн хамт ууланд нуугдсан байна. Хаан түүнийг олж авахын тулд ойд гал тавьсан ч харамсалтай нь Жэ Зытүй эхийн хамт амь үрэгджээ. Үүнийг дурсан, Жин Вэн Гун тухайн өдөр гал түлэхийг хориглож, зөвхөн хүйтэн хоол идэхийг зарлиг болгосон бөгөөд үүнээс улбаалан Ханши баяр үүссэн гэж үздэг.

Ханши баярын үеэр хүмүүс уламжлалт хүйтэн хоолнуудыг иддэг бөгөөд тэдгээрийн дунд цагаан будааны гурил болон жимс агуулсан ногоон өнгийн “Чинтуан” гэх амттан онцгой байр суурь эзэлдэг.

Түүнчлэн, өвөг дээдсийнхээ булшийг цэвэрлэж, хүндэтгэл үзүүлэх, бургас модны мөчир зүүх зэрэг зан үйл хийдэг. Цаг хугацааны явцад Ханши баярын зан үйлүүд Чинмин баярын уламжлалд уусаж, орчин үед ихэвчлэн хамт тэмдэглэгддэг болжээ.

Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ

Эх сурвалж: China.org.cn – 寒食节的起源及习俗, China Daily – 寒食节:春秋时期的传统文化

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...