Эхлэл Мэдээ Хүний эрхийн асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ боллоо
Мэдээ

Хүний эрхийн асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ боллоо

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хүний эрхийн асуудлаарх ээлжит долоо дахь удаагийн яриа хэлэлцээг өчигдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Соёлмаа, ЕХ-ны талаас ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Монголыг хариуцсан хэлтсийн дэд дарга Николетта Пустерла нар даргалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Талууд ээлжит яриа хэлэлцээгээр сүүлийн үеийн үйл явдал, нөхцөл байдлыг дүгнэж, хүний эрхийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар харилцан мэдээлэл хийж, талуудын хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр”-ийг бүрэн хэрэгжүүлэх, тэр дундаа хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов.

Мөн НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөө, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны ажиглалт, хүүхдийн эрх, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол болон ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хүрээнд хүний эрхийн болон ОУХБ-ын конвенцын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл, санал солилцов.

Монгол Улс, ЕХ цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон, мөрөөр ажиллахаар тогтов.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...