Эхлэл Нийгэм “Шинэ үсгийн багш”-даа тусалцгаая
Нийгэм

“Шинэ үсгийн багш”-даа тусалцгаая

Хуваалцах
Хуваалцах

Ард түмэнд “Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрээр танигдсан жүжигчин Бунтарын Гарьд нь өнгөрсөн оны 6 дугаар сард бамбайн “хорт хавдар”-аар оношлогдож, 8 дугаар сард ХСҮТ-д хагалгаанд орсон байна.

Эхний хагалгаа амжилттай болсон ч хавдар дахин сэдэрч, хоёр дахь хагалгаанд орох шаардлагатай болсон ажээ. Тус хавдар нь “medullary carsinoma” гэх бамбайн хорт хавдарын 6-8 хувьд тохиолддог, мөн С эсийн мутацид орсон ховор төрлийн хавдар болох нь тогтоогдож БНСУ-ыг зорьсон гэнэ.

Өнгөрсөн 6 сарын турш БНСУ-ын Ханян Их сургуулийн эмнэлэгт үзүүлж, хяналтад орсон бөгөөд тус хавдарт эм, эмийн эмчилгээ, хими, цацрагийн эмчилгээ тохирохгүй, зөвхөн хагалгаагаар эмчилдэг ар гэр ойр дотныхон бүхий л боломжоо дайчлан зүтгэсэн хэдий ч хамгийн чухал мөчид санхүүгийн хүнд байдалтай нүүр тулж ийнхүү нийт монголчуудаасаа дэмжлэг хүсэж байна. Монголын кино урлагийн нэрт найруулагч “Ирж яваа цаг, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна” бүтээлээр нь олон түмэн мэдэх МУУГЗ Ж.Бунтар агсаны хүү тэрээр бага насанд нь бурхан болсон аавынх нь өмнөөс, хань, хоёр охиных нь өмнөөс ард түмнээсээ “НЭГ Л УДАА ТУСЛААЧ” гэж гуйж байна.

Эдгэрэх бүрэн боломж байгаа хэдий ч санхүүгийн өмнө бүрэн сөхөрлөө гэж эхнэр Ц.Үүрцайх нь хэвлэлд хандлаа.

Хандивын данс: 1909206749 Голомт банк, Бунтар ГАРЬД.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...