Эхлэл Мэдээ Өдөрт 8000 алхвал эрт нас барах эрсдэлийг 40–50 хувиар бууруулна
Мэдээ

Өдөрт 8000 алхвал эрт нас барах эрсдэлийг 40–50 хувиар бууруулна

Хуваалцах
Хуваалцах

Алхалт бол хамгийн сайн эм. Ердөө 30 минутаар долоо хоногт таван удаа алхахад зүрх судасны өвчний эрсдэлийг 19 хувиар бууруулж, цусан дахь сахарыг тогтворжуулж, II төрлийн чихрийн шижингээс сэргийлж, үе мөчийг бэхжүүлж, өөх шатаахад тусална.

Алхалт нь урт наслахад ч эерэг нөлөөтэй. Өдөрт 8000 алхам хийх нь эрт нас барах эрсдэлийг 40–50 хувиар бууруулдаг.

Биеийн эрүүл мэндээс гадна тархинд ч сайнаар нөлөөлнө. Алхах нь стрессийн дааврыг бууруулж, аз жаргалын гормон ялгаруулж, BDNF хэмээх уураг идэвхжүүлснээр танин мэдэхүйн чадвар буурахаас хамгаалдаг.

Зарим судалгаагаар, алхах нь хөнгөн болон дунд зэргийн сэтгэл гутралын үед антидепрессант эм шиг үр дүнтэй байдаг гэжээ.

Эрүүл мэндээ хамгаалахын тулд заавал хүнд дасгал хийх шаардлагагүй. Алхалт бол энгийн, үнэ төлбөргүй бөгөөд эрүүл мэндээ сайжруулах шилдэг арга юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The brain maze

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...