Эхлэл MOJO Бусад AI ChatGPT “Ghibli-style AI” зургийн хандалтаараа шинэ рекорд тогтоов
AIГадаадМэдээ

ChatGPT “Ghibli-style AI” зургийн хандалтаараа шинэ рекорд тогтоов

Хуваалцах
Хуваалцах

ChatGPT-ийн зураг үүсгэх хэрэгслээр Ghibli-style AI зураг бүтээх гэж хүмүүсийн хийсэн хандалт нь OpenAI-ийн чатботын хэрэглэгчдийн хандалтын рекордыг шинэчилжээ. Үүний улмаас серверүүд ачаалалтай болж, функцийн хэрэглээг түр хязгаарлах шаардлагатай болсон байна. Дэлхийн хэмжээнд, алдарт Япон анимэйшн студи Ghibli-ийн гараар зурсан хэв маягаар бүтээсэн зургуудаар хүмүүс нийгмийн сүлжээг дүүргэж “вирус” адил трендийг дагаж, хэрэглэгчид ChatGPT-ийг их хэмжээгээр ашигласан байна. Ghibli нь нэрт найруулагч Хаяо Миязакигийн “Spirited Away”, “My Neighbor Totoro” гэх мэт алдартай кинонуудаас эхтэй.

Сүүлийн долоо хоногт идэвхтэй хэрэглэгчдийн тоо 150 сая хүнд хүрсэн бөгөөд OpenAI-ийн CEO Сам Алтман даваа гаригт X дээр бичихдээ, “Сүүлийн нэг цагт нэг сая хэрэглэгч нэмэгдсэн” гэж мэдэгдсэн юм.

Идэвхтэй хэрэглэгчдийн тоо, апп-аас орсон захиалгын орлого болон апп татаж авах хэмжээ өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд хэмжээнд хүрчээ. SensorTower-ийн мэдээлснээр, AI компанийн GPT-4o загварыг шинэчилснээс хойш зураг үүсгэх чадвар сайжирсан байна.

Дэлхий даяар апп татаж авах хэмжээ болон ChatGPT апп-ын идэвхтэй хэрэглэгчид өмнөх долоо хоногоос 11% болон 5%-иар тус тус өсч, апп доторх худалдан авалтын орлого 6%-иар нэмэгджээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...