Эхлэл Гадаад МЬЯНМАР: Амиа алдсан хүний тоо 10 мянга давах магадлалтай гэв
ГадаадМэдээ

МЬЯНМАР: Амиа алдсан хүний тоо 10 мянга давах магадлалтай гэв

Хуваалцах
Хуваалцах

BBC: Мандалай “Алтан хот” байсан ч одоо эмгэнэл ханхалж байна

Мьянмарын хуучин хааны нийслэл Мандалай нь өмнө нь гялалзсан бурхадын “алтан хот” гэж нэрлэгддэг байв. Гэвч өнөөдөр тус хотын агаар үхлийн үнэртэй болжээ.

Өнгөрсөн баасан гаригт Мандалай хотын ойролцоо 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон мянган цогцос бөөгнөрч, оршин суугчдын хэлснээр “бөөнөөр нь чандарлах” шаардлага тулгарсан байна.

Мьянмарын цэргийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлт болон түүний дараах чичирхийлэлд өртөж, амь үрэгдсэн хүний тоо 2700-ыг давж, 4,521 хүн гэмтэж, хэдэн зуун хүн сураггүй алга болжээ.

Энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсын хоёр дахь том хотын иргэд хоол, ундны хомсдолоос болж гудамжинд хэвтэж байна. “Бөөнөөр чандарлаж байна” хэмээн ярьсан нэгэн оршин суугч газар хөдлөлтөд авга эгчээ алдсан аж. “Гэхдээ түүний цогцсыг хоёр хоногийн дараа, гуравдугаар сарын 30-нд л нуранги дундаас гаргаж авсан” гэж өөрийгөө зөвхөн “Ж” гэж нэрлэсэн 23 настай оюутан ярьжээ.

Тус улсын эмзэг дэд бүтэц, олон жилийн иргэний мөргөлдөөнөөс үүдэн аврах ажиллагаа удааширч байна. Үүнээс гадна, цэргийн эрх баригчид ихэвчлэн байгалийн гамшгийн бодит хэмжээг дарагдуулах хандлагатай байдаг. Аврагчид илүү олон нурангин дор үлдсэн хүмүүсийн цогцсыг олох тусам амиа алдсан хүмүүсийн тоо өсөх нь тодорхой байна.

Хотын олон оршин суугч айдаст автан, газар хөдлөлтийн дараах чичирхийллээс болж байшиндаа орж чадахгүй гудамжинд майханд хонож байна. Зарим нь бүр оромжгүй гудамжинд хоноглож байгаа аж.

Мягмар гаригт цэргийн удирдагч Мин Аун Хлайн телевизээр үг хэлэхдээ “Нас барагсдын тоо 3000-ыг давах магадлалтай” гэжээ. Харин АНУ-ын Геологийн судалгааны төвөөс “Газар хөдлөлтийн хэмжээ, байршлыг үндэслэн нас барагсдын тоо 10,000-ыг давах өндөр магадлалтай” гэж мэдээлсэн байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...