Эхлэл Мэдээ Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
МэдээНийгэм

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг өчигдөр (2025.03.31) өргөн мэдүүллээ.

Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор (24-45 нас)-ын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна.

Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа хууль санаачлагчид танилцууллаа. Мөн цусны донорын нийгмийн халамж, урамшуулал сайжирч, тоо нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...