Эхлэл Гадаад Амиа алдсан хүний тоо 1700 гаруй болоод байна
ГадаадМэдээ

Амиа алдсан хүний тоо 1700 гаруй болоод байна

Хуваалцах
Хуваалцах

Мьянмарт энэ сарын 29-нд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1,700 гаруй хүн амиа алдаад байна. Одоогоор 3,400 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Энэхүү хүчтэй чичирхийллийн төв нь Мандалай хотын ойролцоо байсан бөгөөд олон барилга нурж, дэд бүтэц ихээхэн сүйдсэн байна.

НҮБ: Эмнэлгийн хангамж хомсдож байна

НҮБ-аас газар хөдлөлтийн дараах тусламжийн ажиллагаанд эмнэлгийн хангамжийн ноцтой хомсдол үүссэн тухай анхааруулжээ. Орон нутгийн эмнэлгүүд ачааллаа даахаа больж, шаардлагатай тоног төхөөрөмж болон эм тариа хүрэлцэхгүй байгаа аж. Тухайлбал, Мандалай хотын Ерөнхий эмнэлэгт гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлгийн байранд багтаах боломжгүй тул гаднах зогсоол дээр эмчилгээ хийж байна.

Эмнэлгүүдийн хувьд гэмтлийн анхны тусламжийн иж бүрдэл, цус сэлбэх уут, мэдээ алдуулах хэрэгсэл, эмч нарын түр оромж зэрэг зүйлс нэн шаардлагатай байгаа талаар албаныхан мэдээлэв.

Олон улсын тусламж ирж эхэллээ

Гамшгийн улмаас олон улсын байгууллагууд болон улс орнууд тусламжийн ажиллагаанд нэгдэж байна. БНХАУ 135 гаруй аврагч илгээн, 13.8 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Хонконг 51 аврагч болон 3.9 сая ам.долларын тусламж илгээсэн байна. ОХУ, Энэтхэг зэрэг улсууд ч мөн аврах баг, хангамжийн хэрэгслүүдийг илгээж байгаа аж. Үүнээс гадна Европын холбоо, Өмнөд Солонгос, Малайз, Шинэ Зеланд, Ирланд зэрэг улс орнууд санхүүгийн болон логистикийн дэмжлэг үзүүлж байна. НҮБ, Олон улсын Улаан загалмай болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд онцгой байдлын сангаасаа хөрөнгө гарган, гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Орон нутгийн иргэдийн хувьд ч боломжоороо оролцож, нурсан барилгуудын доор үлдсэн хүмүүсийг гараараа ухаж хайсаар байгаа тухай мэдээлжээ. Гэхдээ зам, гүүр нурж, зарим бүс нутагт нэвтрэх боломжгүй болсон нь аврах ажиллагааг улам хүндрүүлж байна.

Газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал

Энэхүү гамшиг нь Мьянмарт өмнө нь байсан улс төр, эдийн засгийн хямралтай нийлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Олон улсын байгууллагууд болон улс орнуудын тусламж амин чухал байгааг албаныхан онцолж, яаралтай дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:

Associated Press (AP News)

The Guardian (The Guardian)

Project HOPE (Project Hope)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...