Эхлэл Мэдээ Японд инженерээр суралцсан 12 оюутан сургуулиа төгсөөд ирлээ
МэдээНийгэм

Японд инженерээр суралцсан 12 оюутан сургуулиа төгсөөд ирлээ

Хуваалцах
Хуваалцах

Боловсролын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 12 дахь жилдээ амжилттай хэрэгжиж нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон улсад суралцуулахаар төлөвлөсөн билээ. Өнөөдрийн байдлаар Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, Коосэн хөтөлбөрөөр 177, Магистр 37, Доктор 104, Зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийтдээ 1098 оюутан, багш судлаач хамрагдсанаас 1035 нь суралцаж төгсөн, эх орондоо ажиллаж байна.

Төслийн өөр нэг том хэсэг бол Хамтарсан судалгаа хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС-ийн хамтарсан судалгааны 26 баг, Япон улсын 60 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж, тус гурван их сургуулийн сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 16,9 сая ам.долларын 686 нэр төрлийн 3629 ширхэг олон улсын түвшинд нийцсэн тоног төхөөрөмжийн суурилуулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан судалгааны их сургуулийг бий болгох ажлын хүрээнд дээрхи гурван их сургуульд хамтарсан судалгааг хэрэгжүүлж, хөгжүүлснээр багш, судлаачдын судалгаа хийх арга барил улам сайжрах төдийгүй цаашлаад их сургуулиудын дэргэд гарааны компани байгуулж, улмаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаагаараа онцлогтой. Үүний үр дүнд багш, судлаачид туршилт, судалгааг орчин үеийн түвшинд хийх боломжтой болсноос гадна гадаадын улс орнуудад өндөр үнээр хийдэг байсан туршилт, шинжилгээг өөрийн сургуулийн лабораторид зардал багатай хийж, судалгааны их сургууль болоход бодит дэмжлэг үзүүлж байна.

Мөн энэ хугацаанд Япон Улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс нийт 370 зочин судлаач Монгол Улсад ирж бакалаврын хөтөлбөр шинэчлэлт, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцон, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 339 өгүүлэл хэвлүүлж, олон арван шинэ патентыг бүртгүүлэх, ашигтай загварын гэрчилгээг авах, түүнчлэн төслийн хамтарсан судалгааны хүрээнд гарааны таван компани байгуулагдан, амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Нийт төгсөгчдийн 96 хувь нь мэргэжлийнхээ дагуу МУИС, ШУТИС, ХААИС болон “Оюу толгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эм Си ЭС” ХХК, “Мобиком” корпорац ХХК, “АПУ” ХК зэрэг үндэсний 150 гаруй томоохон компаниудад амжилттай ажиллаж байна.

О.ДҮҮРЭНЖАРГАЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

TVНийгэм

Номын айлдвар. Хаврын тэргүүн сарын шинийн 12.

Номын айлдвар. Хаврын тэргүүн сарын шинийн 12.Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуган.

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....