Эхлэл Гадаад Өнгөрсөн шөнө Орос улс 111 дрон, нэг баллистик пуужин харважээ
ГадаадМэдээ

Өнгөрсөн шөнө Орос улс 111 дрон, нэг баллистик пуужин харважээ

Хуваалцах
Хуваалцах

Украины Харьков хотод Оросын армийн дроны халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 35 хүн шархадсан талаар албаныхан мэдээллээ.

Энэ халдлага гуравдугаар сарын 30-ны бямба гаригт болсон бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Киевийн холбоотнуудыг ийм халдлагад хариу арга хэмжээ авахыг уриалсан байна.

Энэхүү халдлага нь Харьков хотын цэргийн эмнэлэг болон бусад барилгуудад ихээхэн хохирол учруулжээ. Украины тал Барууны холбоотнуудын дэмжлэгийг нэмэгдүүлж, Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийг зогсоохыг хичээж байна.

Украины Агаарын хүчин өнөөдөр мэдээлэхдээ, өнгөрсөн шөнө Орос улс 111 дрон, нэг баллистик пуужин харвасан гэжээ. Эдгээр нь Харьков, Сум, Одесса, Донецк зэрэг бүс нутгуудад хохирол учруулсан байна. Украины агаарын хамгаалалт 65 дроныг устгаж, 35 дроныг дохио саатуулан зогсоожээ.

Сүүлийн өдрүүдэд талууд АНУ-ын зуучилсан хэсэгчилсэн гал зогсоох гэрээг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаж байгаа бөгөөд Орос улс Украины нутаг дэвсгэрт дрон халдлагаа үргэлжлүүлсээр байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...