Эхлэл Гадаад МЬЯНМАР: Алтан Буддатай 241 жилийн түүхт сүм нурав
ГадаадМэдээ

МЬЯНМАР: Алтан Буддатай 241 жилийн түүхт сүм нурав

Хуваалцах
Хуваалцах

Махамуни Буддагийн сүм нь Мьянмарын хамгийн ариун дагшин сүмүүдийн нэг байжээ. 1784 онд байгуулагдсан 241 жилийн настай, Мандалай хотын хамгийн түүхэн дурсгалт газруудын нэг байв. Сүмийг Бирмийн хаан Бодопаяа бариулж, Арракан мужаас (одоогийн Рахайн муж) Махамуни Буддагийн дүрийг авчирч залсан түүхтэй. Хүмүүс энэ Буддагийн дүрийг амьд мэт хэмээн хүндэлж, өдөр бүр алтаар бүрж ирсэн нь дүрийг улам зузаан алтан давхаргатай болгожээ.

Түүхэн хугацаанд гал түймэр, байгалийн гамшгуудыг даван туулж ирсэн ч, энэ сарын 28-нд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт сүмийг ихээхэн сүйтгэсэн байна. Махамуни пагода нурж, дотоод засал, эртний ур хийцтэй баганууд их хэмжээгээр эвдэрчээ. Хэдийгээр энэ сүм 241 жилийн турш олон сорилтыг давсан ч, байгалийн хүчирхэг гамшигт өртөн, сэргээн засварлалт шаардлагатай болоод байна.

Уг сүм 1879, 1884 онд гал түймэрт өртөж байжээ. Сүмийн зүрх болсон Махамуни Буддагийн дүр нь өдөр бүр мөргөлчдийн алтан навчаар хучигдаж, цаг хугацааны уртад улам бүр гялалзах болсон билээ.

Сүмийн хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, сэргээн босгох ажлыг эхлүүлэхээр мэргэжилтнүүд, сүсэгтэн олон гар нийлэн ажиллаж байна. Мьянмарын ард түмний сэтгэлийн гүнд оршдог энэ ариун шүтээнийг сэргээж, урьдынх шиг нь дахин сүндэрлүүлэхийг хүсэгчдийн залбирал тасрахгүй. Түүхэн өв соёлыг хадгалах, сэргээх энэ их үйлс нь зөвхөн нэг улсын төдийгүй дэлхийн соёл иргэншлийн өмнө хүлээх үүрэг билээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters, BBC, Wikipedia

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

АНУ эрдэмтдээ Хятад улсад алдсаар байна

Сүүлийн хоёр жилд АНУ-ын нэр хүндтэй их сургууль, судалгааны төвүүдээс дор хаяж...

AiМэдээ

МОЖО ТВ-ийн AI Anchor-уудын хөгжүүлэлтийн II шат үргэлжилж байна

Хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгчид болох Хандаа, Тамир, Янжиндулам, Дулмаа, Түвдэнбалжир нар...