Эхлэл Мэдээ Монголын Бурханы шашны их сургуулийн багш нар эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа
Мэдээ

Монголын Бурханы шашны их сургуулийн багш нар эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа

Хуваалцах
Хуваалцах

Монголын Бурханы Шашны Их Сургуулийн (МБШИС) багш нар эрдмийн замналдаа шинэ амжилт нэмлээ.

Тус сургуулийн багш, Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч М.Ганхуяг Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол судлалын чиглэлээр “Монголын төвөд хэлт уран зохиол дахь орон хийдийн магтаалын уламжлал” сэдэвт бүтээлээр докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалжээ.

Мөн МБШИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан проректор Б.Жамбал МУИС- ийн “Утга зохиол” судлалаар, Гэвш З.Лувсангэндэн “Хос ёсны сургаал- Модны шастир” сэдвээр тус тус Докторын зэргээ амжилттай хамгаалж, хамт олныхоо талархал, хүндэтгэлийг хүртсэн байна.

Эдгээр багш нарын тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хүртсэн энэхүү амжилт нь МБШИС-ийн эрдэм судлалын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон алхам болж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...