Эхлэл Мэдээ ЖОР: Говийн цагаан шувуу
Мэдээ

ЖОР: Говийн цагаан шувуу

Хуваалцах
Хуваалцах

Говийн цагаан шувуу хэмээх нэртэй говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол.

Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0,5-0,7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно.

Үүний дараа гадна арьсыг нь хуйхалж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2,5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана.

Орц: (2 порц)

1. Туламлан өвчсөн хонины годонтой сүүл 1 ш

2. Гол мах 500 г

3. Дарсан хөмүүл 2 халбага

4. Давс

Сайхан зооглоорой.

А.ДОРЖ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...