Эхлэл Гадаад Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Гадаад

Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Мьянмарын төв хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш зэргэлдээх Тайланд, Энэтхэг, Хятадад чичиргээ мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь Мандалай хот орчимд байсан бөгөөд олон барилга нурж, ихээхэн хохирол учирсан байна.

Бангкок хотод газар хөдлөлтийн улмаас өндөр барилгуудын орой дээрх усан сангууд хэт савлаж, ус асгарч буй дүр зураг олон нийтийн сүлжээнд тархаж байна. Хотын төвд баригдаж байсан өндөр барилга нурж, оршин суугчид болон явган зорчигчдыг айдаст автуулжээ. Одоогоор уг нурангид хүн бэртэж, гэмтсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

Газар хөдлөлтийн дараахан 6.4 магнитудын хүчтэй чичирхийлэл дахин болсон тул эрх баригчид иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аврах албад газар хөдлөлтийн хор хохирлыг тогтоож, хариу арга хэмжээ авч эхэлсэн байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters, AP News, The Sun

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...