Эхлэл Гадаад БЕЛЬГИ: 41 эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн хэрэгт таван эрэгтэйг баривчилжээ
Гадаад

БЕЛЬГИ: 41 эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн хэрэгт таван эрэгтэйг баривчилжээ

Хуваалцах
Хуваалцах

Бельгийн баруун хойд хэсгийн Кортерэйк хотод 41 эмэгтэйг согтоож, хүчирхийлсэн хэрэгт таван эрэгтэйг баривчилсан талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ. Баривчлагдсан хүмүүсийн гурав нь баарны менежерүүд байсан бөгөөд тэд 2021 оны 12-р сараас 2024 оны 12-р сар хүртэлх хугацаанд хохирогчдын уух зүйлд мансууруулах бодис хийж, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ.

Баруун Фландерс мужийн прокурорын газраас мэдээлснээр: Сэжигтнүүд хүчирхийллийн талаар хоорондоо ярилцаж, зохион байгуулсан байж болзошгүй. Хохирогч эмэгтэйчүүд согтууруулах ундаа, ихэвчлэн амаретто амттай шот уусны дараа ухаан мэдрэлгүй болж, үл таних газар эсвэл өөрийнхөө оронд сэрсэн. Уух зүйлд нь кетамин зэрэг мансууруулах бодис хольсон нь тогтоогджээ.

Прокурорын мэдээлснээр: Баривчлагдсан таван хэрэгтнийг бэлгийн хүчирхийлэл, хүчээр мансууруулах бодис уулгасан хэрэгт буруутгаж байна. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид хариуцлага тооцохоор ажиллаж байна гэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...