Эхлэл Гадаад ХОЙД СОЛОНГОС:AI-д суурилсан амиа золиослогч дроноо туршлаа
Гадаад

ХОЙД СОЛОНГОС:AI-д суурилсан амиа золиослогч дроноо туршлаа

Хуваалцах
Хуваалцах

Хойд Солонгос AI-д суурилж бүтээсэн амиа золиослогч дрон туршиж, агаарын эрт сэрэмжлүүлгийн онгоцоо танилцууллаа. Reuters агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл оюун ухаан (AI) технологи бүхий амиа золиослогч дронуудын туршилтыг биечлэн удирдаж, нисгэгчгүй зэвсэг, AI хөгжүүлэлтийг зэвсэгт хүчний шинэчлэлд тэргүүлэх чиглэл болгохыг онцолжээ.

Ким Жон Ун шинэчлэгдсэн тагнуулын дронуудыг үзэж сонирхсон бөгөөд эдгээр нь газар болон далайд төрөл бүрийн тактикийн бай, дайсны үйл ажиллагааг илрүүлэх чадвартай аж. Түүнчлэн Хойд Солонгос анх удаа агаарын эрт сэрэмжлүүлгийн онгоцоо албан ёсоор танилцуулсан нь тус улсын хуучирсан агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулах боломжтой болж байгаа аж.

Хиймэл дагуулын зургуудаас харахад Хойд Солонгос Оросын үйлдвэрлэсэн Ил-76 ачааны онгоцыг эрт сэрэмжлүүлгийн зориулалтаар хувиргаж байгаа бөгөөд энэ нь тус улсын газрын радарын системийг нөхөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Лондонгийн Олон Улсын Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн тайланд дурдсанаар, “Эрт сэрэмжлүүлгийн нисэх онгоц нь газрын радарын хязгаарлалтыг багасгаж, нам өндрөөр нисэх бай, пуужинг илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ” гэжээ.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр, Хойд Солонгосын цэргүүд Орос Украины дайнд оролцож, дронтой холбоотой тулалдаанд туршлага хуримтлуулсан гэж үзэж байна. Ким Жон Ун мөн тагнуул, мэдээлэл цуглуулах, электрон саатуулах болон довтолгооны системүүдийн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг үзэж сонирхсон байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Гадаад

Улс орнууд шатахууны хомсдолоо хэрхэн даван туулж байна вэ?

Ойрхи Дорнодын мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор олон улс шатахууны...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...