Эхлэл Улс төр Жагсаалын үеэр Ерөнхий сайд хөдөө рүү “зугтвал” нийгмийн уур амьсгалыг улам хурцатгана
Улс төр

Жагсаалын үеэр Ерөнхий сайд хөдөө рүү “зугтвал” нийгмийн уур амьсгалыг улам хурцатгана

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайдыг огцруулах ард түмний жагсаалын тов өнгөрсөн 1 дүгээр сараас эхэлж сошиалд орчинд яригдаж, ирэх сарын 11-нийг урьдчилсан байдлаар товлоод байгаа. Ийм жагсаал бүтэн хоёр сарын өмнөөс яригдаж, товлогдсон нь нийгмийн сэтгэл ханамжгүй байдал, ялангуяа залуусын дунд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйг илтгэж байна. Улаанбаатарын гэр хорооллын асуудал, агаарын бохирдол, угаартаж нас барсан иргэд, амьдралын өртгийн өсөлт, татварын дарамт зэрэг нь иргэдийг жагсахад хүргээд байна.

2022 оны 4-р сард залуусын жагсаал болж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлж байсан. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад хариу өгч, зарим шаардлагыг шийдвэрлэсэн ч урт хугацааны шийдэл болж чадаагүй нь одоогийн нөхцөл байдалд хүргэсэн буюу нийгмийн амьдрал улам дордоод байна.

Гэтэл “Л.Оюун-Эрдэнэ огцор!” жагсаалын өмнө Ерөнхий сайд өөрөө гарч ирээд 4-6 сард Засгийн газар хөдөө орон нутагт хуралдана гэж зарласан нь жагсаалын товтой давхцчихлаа. Энэ мэдэгдэл нь Засгийн газрын тэргүүний хувьд хөдөө орон нутгийн асуудалд анхаарал хандуулж, тэндээс удирдлагаа явуулах гэсэн алхам мэт харагдаж болох ч цаг хугацааны хувьд жагсаалтай давхцаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Ерөнхий сайдын мэдэгдэл нь жагсаалын үеэр Улаанбаатарт биечлэн байхгүй байхыг санаачилсан, улмаар жагсагчдын анхаарлыг сарниулах, эсвэл шууд хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийх тактик байна л даа. Төрийн ордны урд талбайд болох жагсаалын үеэр Ерөнхий сайд хөдөө орон нутагт байвал Засгийн газрын төлөөлөл жагсагчидтай шууд харилцах боломж хязгаарлагдана. Гэсэн хэдий ч энэ нь зугтаах тактик гэхээс илүүтэй нийгмийн анхаарлыг өөр тийш хандуулах, Засгийн газрын үйл ажиллагааг “хөдөө орон нутгийн хөгжилд анхаарч байна” гэсэн мессежээр сурталчлахыг оролдож байна гэж харагдана. Ингэснээр жагсаалын гол зорилго, шаардлагыг нийгмийн хэлэлцүүлгээс холдуулахыг санаархаж болзошгүй.

Ерөнхий сайдын мэдэгдэл ба жагсаалын тов хоорондын цаг хугацааны давхцал нь тодорхой хэмжээнд тактикийн шинж чанартай байгаа нь хэнд ч ил байна. Үүнийг зугтаах тактик гэхээс илүүтэй нийгмийн анхаарлыг сарниулах, Засгийн газрын үйл ажиллагааг өөр өнцгөөс сурталчлахыг оролдсон алхам юм гэж харж ч болно л доо, яахав.

Гэсэн хэдий ч энэ алхам нь нийгмийн бухимдлыг намжаах, жагсаалын шаардлагыг шийдвэрлэхэд чиглэсэн бодит шийдэл биш юм. Хэрвээ Засгийн газрын бүрэлдэхүүн жагсаалын үеэр Улаанбаатарт байхгүй, жагсагчидтай шууд харилцахгүй бол энэ нь нийгмийн уур амьсгалыг улам хурцатгаж, Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй шүү!

Жагсаалын шаардлагыг үл тоомсорлох, эсвэл анхаарал сарниулах тактик хэрэглэх нь урт хугацаандаа нийгмийн итгэлийг алдахад хүргэнэ. Хэрвээ жагсаал товлогдсон бол Засгийн газар төлөөлөл илгээж, жагсагчидтай нээлттэй харилцаж, шаардлагыг нь сонсох ёстой.

Харин жагсагчдад зөвлөхөд, жагсаалын зорилго, шаардлагаа тодорхой болгож, Засгийн газар хөдөө орон нутагт хуралдсан ч гэсэн шаардлагаа хүргэхийн тулд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл зэрэг сувгуудыг ашиглах хэрэгтэй. Мөн жагсаал тайван, зохион байгуулалттай байх нь нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ ээ гэе.

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...